
Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн ээлжит бус чуулган өнөөдөр /2021.01.07/ цахимаар боллоо. Чуулганаар таван асуудал хэлэлцсэний нэг нь Удирдах зөвлөлийн тэргүүнээ сонгох асуудал байсан юм.
Тэргүүнээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдлоо.
Улиран одсон 2020 онд аймгийн Улаан загалмай хороо цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зорилтот бүлгийн 82.433 иргэнд дулаан хувцас, ариун цэврийн багц, хүнсний цагц, бэлэн мөнгөний тусламжийг хүргэжээ.
Мөн 731 өрхийн 2831 иргэнд 104 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг өгсөн байна. Удирдах зөвлөл цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө батлах хурлаа үргэлжлүүлж байгаа аж.
АДМИН








Нийгэм






