УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг авах тусгай үүргийн нислэг 11 сараас хойш дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цуцлагдсан. Дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөц боломжийг харгалзаж үзээд эхний тусгай үүргийн нислэгүүдээр ирсэн иргэд эхнээсээ гарч байгаатай холбогдуулаад 1 сарын 15-ны өдөр Солонгос улсруу 1 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр боллоо. Энэ шийдвэрийг УОК-ын шуурхай хуралдаанаар шийдвэрлэж, Гадаад харилцааны яам болон УОК-ын шуурхай штаб чиглэл өглөө. Бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэ нислэгээр 11 сарын нислэгүүдээр ирэхээр тийз нь баталгаажаад байсан иргэдийг тэргүүн ээлжинд авахаар төлөвлөж байгаа. Тусгаарлах байрны нөөцтэйгээ уялдуулаад мөн нислэгээр 150-160 орчим иргэн ирнэ. Нутаг буцах 6,787 иргэн гадаад байгаагаас 4692 гаруй нь БНСУ-д байгаа. Үүнээс нэн яаралтай ойрын нислэгээр ирэх хүсэлтэй хүний тоо 1500 хүрчихээд байгаа" гэлээ.
Нийгэм | 2021-01-07
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






