Dark Light
Нийгэм | 2021-01-07

Л.Мөнхтүшиг: БНСУ руу МИАТ компани карго нислэг хийгээгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын  шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг " Цахим орчинд өчигдөр шөнө Улаанбаатарт газардсан нислэгтэй холбоотой ташаа мэдээлэл тарсан. Энэ дээр залруулга хэлье. Энэ нислэг МИАТ компанийн карго нислэг байгаагүй. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ өнгөрсөн хугацаанд томилолтын хугацаа дууссан дипломат ажилтнуудаа буцаах, түүний оронд шинээр томилогдож ирж байгаа дипломат ажилтнуудаа авах хүсэлтийг Гадаад харилцааны яаманд тавьж ирсэн. Дотоодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ асуудлыг хойшлуулж байсан.  АНУ-ын Засгийн газар өөрийн дипломатуудаа тээвэрлэх асуудал дээр Монгол иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа УОК-ын ажилд хүндэтгэлтэй хандаад иргэдийн тусгаарлах байранд нөлөөлхгүйгээр, Монгол иргэдийг авчрах онгоцонд суудал авахгүйгээр МИАТ компанийг дэмжиж хөлсөлсөн ийм нислэг  байсан  шүү гэдгийг олон нийтэд  хэлэхийг хүсч байна. Энэ нислэгээр АНУ-ын элчин сайдын яамны 30 ажилтан, НҮБ-ын 3 ажилтан, Монгол улсын 5 иргэн ирсэн. Энэ 5 иргэний тухай тодруулбал 2 иргэн нь 12 сарын 25-ны өдөр Сөүлрүү нисээд 1 нь Солонгос улсруу нэвтрэх, нөгөөх нь АНУ-руу зорчихоор төлөвлөж байсан зорчигчид байсан. Харамсалтай нь тодорхой зөрчлийн улмаас тухайн улсууд хилээрээ нэвтрүүлээгүй буюу Солонгосын Инчоны буудал дээр Солонгос улсруу нэвтрэхгүй нутаг буцах нислэггүй 10 гаруй хоног гацсан байсан. Үүнийг тээвэрлэж ирсэн компани  буцаах ёстой байдаг. Энэ хүсэлтийг МИАТ компани Гадаад харилцааны яамаар дамжуулаад АНУ-ын элчин сайдын яаманд хүсэлт тавиад авсан. Өөр нэг эмч бол хүнд өвчний улмаас Солонгос улсруу эмчлүүлэхээр явсан хүнийг хүргэж өгсөн эмч байгаа. Ажлын зайлшгүй шаардлагаар хүргэж өгөөд ирж байгаа. Үлдсэн 2 иргэний тухай хэлэхэд ар гэр нь эрүүл мэндийн маш хүнд нөхцөлд байгаа хүний сахиураар явсан ийм хүн ирсэн. Үндсэндээ 5 Монгол иргэнийг гадаад улсын захиалгат нислэгээр авчрах хүсэлтийг дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлж ирсэн гэдгийг зөвөөр ойлгоорой. Ирсэн 38 хүнийг Кемпински зочид буудалд тусгаарласан" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16