УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг " БНСУ-аас буцах хүсэлтэй иргэдийг авах тусгай үүргийн нислэг 11 сараас хойш дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цуцлагдсан. Дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөц боломжыг харгалзаж үзээд эхний тусгай үүргийн нислэгүүдээр ирсэн иргэд эхнээсээ гарч байгаатай холбогдуулаад 1 сарын 15-ны өдөр Солонгос улсруу 1 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр боллоо. Нутаг буцах 6,787 иргэн гадаад байгаагаас 4692 гаруй нь БНСУ-д байгаа. Үүнээс нэн яаралтай ойрын нислэгээр ирэх хүсэлтэй хүний тоо 1500 хүрчихээд байгаа. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд ихээр ирж байгаа нь тус улсад мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна" гэв.
Нийгэм | 2021-01-07
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






