Dark Light
Нийгэм | 2021-01-07

Хулгайн замаар явбал тээврийн хэрэгслийг хураана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэсэгчилсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хотоос орох гарах хөдөлгөөнд тодорхой хэмжээнд хязгаар тогтоосон байгаа. Гэвч иргэд хулгайн замаар буюу зөвшөөрөгдөөгүй шороон замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн зөрчил удаа дараа гарсаар байна.

Мөн буяны ажилтай гэх шалтгаанаар авсан QR кодтой автомашинаар зорчигч тээвэрлэж байсан ноцтой зөрчил энэ хугацаанд бүртгэгджээ. Иймд холбогдох хууль хяналтын байгууллагуудаас “Хулгайн зам” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлжээ. Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөгдөөгүй буюу хулгайн гэх тодотголтой авто замаар Өмнөговь аймаг руу хүн тээвэр хийсэн 13 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 28 зорчигч, нийт 41 иргэнд 13 зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. 

Мөн Дархан-Уул аймаг руу хүн тээвэр хийсэн 12 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 17 зорчигч, нийт 29 иргэнд 11 зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. 

Улмаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед ийнхүү олон нийтийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний ноцтой зөрчил гаргаж байгаа энэ тохиолдолд зөрчил үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг нь Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйл /Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах/-д зааснаар хураан авах хүртэл арга хэмжээ авахаар болж байгаа юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16