Өвлийн дунд шар хулгана сарын есөн улаан улаан луу өдөр
Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 08.40:17.17
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 1 сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 25, Хонгорцог одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм






