Dark Light
Нийгэм | 2021-01-08

Баянхонгор аймагт малчин Ө-ийн 4 ханатай гэр, суудлын автомашин нь бүрэн шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Дэнгийн гурван цохио” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ Тус сумын харьяат малчин Ө-ийн гэр, суудлын автомашин 01.07-ны өдрийн 18:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Наран багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж нөхцөл байдалтай танилцахад малчин Ө-ийн 4 ханатай гэр, “Старекс” загварын суудлын автомашин тус тус шатжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16