Баянгол дүүргийн 5, 6-р хорооны иргэдээс тандалт, илрүүлгийн шинжилгээг өнөөдөр болон маргааш зохион байгуулахаар боллоо.
Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг Баянгол дүүргийн Шуурхай штабаас уриаллаа. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах аж.
Хязгаарлалт тогтоосон 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой байна.
Харин бусад хорооны иргэд зөвхөн 13 дугаар сургууль дээр байгуулсан цэгт 09:00-17:00 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжтой.

АДМИН








Нийгэм






