ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "Тэрбээр, 1-р сарын 7-ны өдөр 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрсэн. Ачтан эмнэлгийн ажилчны гэр БГД-т 6-р хорооны 60-р байранд байршилдаг.
Орцоор дамжсан халдварын бас нэг тохиолдол нь "Мөнгөнгүүр" эмнэлгийн сувилагч байсан тул тус эмнэлгээс 171 хүнийг шинжилгээнд хамруулсан. 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ.
Орцны халдварын бас нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан тул тус газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна" гэв.
АДМИН








Нийгэм





