Dark Light
Нийгэм | 2021-01-08

БГД-ийн 5,6-р хороонд хэсэгчилсэн онцгой дэглэм тогтоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БГД-ийн 5,6-р хороонд хэсэгчилсэн онцгой дэглэм тогтоолоо. Энэ нь тэг зогсолт биш, эмийн сан, дэлгүүрүүд хэвийн ажиллах бөгөөд иргэд үйлчлүүлж болно гэдгийг холбогдох ажилтнууд мэдээллээ.

Гурван хоногийн хугацаанд тус хороодын иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа юм байна. 

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтанзул мэдээлэл өглөө. Тэрбээр “ Нийслэлийн Онцгой комиссын захирамжийн дагуу хэсэгчилсэн байдлаар иргэдэд тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна. Нийтдээ 267 цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албаны 40 гаруй ажилчид мөн үүргээ гүйцэтгэж байна. БГД-ийн 5,6-р хороонд 7000 өрхийн 23 000 гаруй иргэд оршин суудаг. Айл өрх бүрээс нэг иргэнийг хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд эмийн сан, дэлгүүрүүд хэвийн ажиллаж байгаа. Тус дүүргийн иргэд ажилдаа явахдаа PCR шинжилгээнийхээ хариуг үзүүлээд орж, гарч болно” гэлээ.

Мөн иргэдийг шинжилгээндээ идэвхитэй оролцохыг уриалсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16