Dark Light
Нийгэм | 2021-01-08

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэл рүү 1 512 зорчигч нэвтэрч, 2 249 зорчигч гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 891 тээврийн хэрэгслээр 1,512 зорчигч хот руу нэвтэрчээ.

Харин 1,214 тээврийн хэрэгслээр 2,249 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16