Dark Light
Нийгэм | 2021-01-08

Я.Содбаатар: Хичээлийг танхимын болон зайн гэсэн хосолмол хэлбэрээр явуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль цэцэрлэгийн хамрагдалт болон үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдрийн УИХ-ын чуулганд мэдээлэл өглөө. 

Тэрээр "Хичээлийн жилийн эхэнд 540 дотуур байранд 38 сурагч амьдарч байсан ба зайн сургалт эхэлж тэднийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн. 2020-2021 хичээлийн жилд 1-12 ангийн 137 нэр төрлийн сурах бичиг хэрэглэгдэж байгаа ба сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Мэргэжлийн болон техникийн боловсролын хувьд  75 МСҮТ-д 4000 багш, 40 мянга гаруй суралцагч байна. Мөн 88 их дээд сургуульд 11970 багш болон 147293 оюутан суралцаж байна. 

Хэрэв халдвар өвчин гайгүй болчихвол бид аль болох танхимын сургалтаараа явах бодлого барьж байна. Хэрэв боломжгүй бол теле, цахим хичээлээр сургалтаа явуулна

Нийслэлд нийт 56 дотуур байранд 9391 оюутан амьдарч байна.  Гашгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан боловсролын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн. Цахим сургалтын үйл ажиллагаанд 86 их дээд сургуулиас сэтгэл ханамжийн судалгааг авахад 82,5 хувьтай сайн гэсэн үр дүн гарчээ.

СӨБ болон ЕБС-ийн сургалтыг 2020 оны 12-р сарын 18-ныг дуустал цахим хэлбэрээр явуулж, амралт эхэлсэн бол дээд боловсролынх энэ сарын 5-наас эхэлсэн. Цаашид сургалтын үйл ажиллагааг тогтвортой явуулах бодлогын хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд бүх шатны боловсролын байгууллагыг танхимын болон зайн буюу цахим сургалтын хосолмол хэлбэрээр явуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Хэрэв халдвар өвчин гайгүй болчихвол бид аль болох танхимын сургалтаараа явах бодлого барьж байна. Хэрэв боломжгүй бол теле, цахим хичээлээр сургалтаа явуулна" гэлээ. 

Мөн Манай Улс 2020 оны 9-11 сард танхимын сургалт явуулсан ба хоцрогдлыг арилгах хөтөлбөрөөр хэрэгжсэн. Гэр бүлийн орчинд теле хичээл үзэх боломжгүй, техник хэрэгсэлгүй цэцэрлэгийн хүүхэд, ЕБС-ийн сурагчдад хичээлийн агуулгыг бүрэн хүргэх, даалгавар бүхий гарын авлагыг хүргэх ажлыг зохион байгуулах, теле хичээл хүүхэд бүрд хүрч байгаа эсэхийг хянан ажиллаж байна. 

Танхимд суун хийх шаардлагатай буюу ялангуяа МСҮТ-ийн сургалтын танхимд суугаад хичээлээ хийх шаардлагатай хүүхдүүд хоцрогдож байгаа тал бий. Тэдэнд гол төлөв онолын хичээл орж байгаа. Дэлхий нийтээрээ цахим хэлбэрт шилжсэн, 100 гаруй оронд теле хичээлээр явж байна гэдгийг онцлов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16