Dark Light
Нийгэм | 2021-01-09

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын найман цагаан улаагчин могой өдөр

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 08.40:17.18

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 26, Онгоц одтой, улаагчин могой. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16