Монголын Хөл Бөмбөгийн Холбоо(МХБХ)-ноос дөрвөн лигийн клубүүд болон орон нутаг дахь гишүүн холбоодтой хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Гэрээний хүрээнд 35 клубт сарын санхүүжилт болгож нийт 29.800.000 төгрөгийг олгож байгаа аж.
Сар бүр тогтмол олгох мөнгөн дэмжлэгийг
Үндэсний Дээд лиг
Эмэгтэйчүүдийн Дээд лиг
Үндэсний Нэгдүгээр лиг
Футзалын Дээд лигийн клубүүд МХБХ-ны клуб лицензжүүлэх журмын дагуу үндсэн багийн болон өсвөрийн дасгалжуулагч нарын боловсрол, хөгжил, клубийн тогтвортой үйл ажиллагаанд зарцуулах юм.
Харин гишүүн холбоодын үйл ажиллагааг дэмжих ажлын байр /оффис/ түрээсийн төлбөрийг нийт 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодод олгоно.
Түрээсийн санхүүжилт сарын 300.000 төгрөг байх бөгөөд одоогоор Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр гэсэн 5 аймгийн гэрээ батлагдаад байна.

Эх сурвалж: МХБХ
АДМИН








Нийгэм






