Dark Light
Нийгэм | 2021-01-12

Орхон аймаг нийт хүн амынхаа 55 хувийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймаг нийт хүн амынхаа 55 хувь буюу 55810 иргэнийг PCR болон түргэвчилсэн тестээр оношлоод байна. Ажиглан тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар хүнгүй байна. БОЭТ-ийн Халдвартын тасаг болон бусад зочид буудлуудад тусгаарлах орны нөөц нийт 295 байгаа юм.

Гэрийн ажиглалтад өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-өөс хойш Улаанбаатар хотоос Орхон аймагт ирсэн 548 иргэн байна. Үйлчилгээний байгууллага, эмнэлгийн хог хаягдал, ажилчдын автобус болон нийтийн тээврийн хэрэгслийг тогтмол ариутгаж халдваргүйжүүлж байна. Нийт 271236 м.кв талбайг ариутгаад байна.

Шуурхай штабын бүрэлдэхүүнд 1359 хүн 106 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Иргэдийн дуудлагыг хүлээн авах 7035-9099 дугаарт энэ сарын 11-ний байдлаар 896 дуудлага иржээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22