Dark Light
Нийгэм | 2021-01-12

Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлтөд Дорноговь аймгийн 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр  тогтоолоор дэлхий нийтэд тархаад байгаа коронавирус цар тахалтай холбогдуулан айл өрх албан байгууллагын эрчим хүч, дулаан, ариутгах татуургын  төлбөрийг Засгийг газраас даахаар шийдвэрлэсэн.

Дорноговь аймгийн хэмжээнд дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагджээ.

Дорноговьд ус дулааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшдэг гурван компани буюу “Чандмань-Илч” ОНӨХХК, Замын-Үүдийн “Чандмань бадрал” ОНӨХХК, төмөр замын байгууллагыг ус дулаанаар хангаж ажилладаг Барилга ашиглалт үйлчилгээний гуравдугаар ангид хамаарах айл өрх, албан байгууллагын ус дулааны төлбөрийн мэдээллийг Эрчим хүчний Зохицуулах хороонд сар бүр хүргэж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр мэдээлсэн юм.

Дээрх хугацаанд  мөнгөн дүнгээр тооцоод үзвэл 3.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг айл өрх албан байгууллага эдлэх юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22