Dark Light
Нийгэм | 2021-01-12

Хөвсгөл аймгийн хэмжээнд 05:32 минутаас хойш 200 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөйл аймгийн Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр хуралдаан үргэлжилж байна. 

Улаанбаатарын цагаар 2021 оны 01-р сарын 12-ны өдрийн  05 цаг 32 минут 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 26 километрын зайнд магнитуд нь М=6.5-тай газар хөдлөлт болсон билээ.

Энэхүү газар хөдлөлттэй холбоотой аймгийн Засаг даргын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж тус газар хөдлөлтөөс үүссэн хор уршиг, эрсдэлийг тодорхойлж дүнг танилцуулав. 

Мөн аймгийн Засаг даргын урилгаар Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн захирал Доктор С.Дэмбэрэл цахимаар холбогдож Онцгой комиссын гишүүдэд мэдээлэл өглөө.  

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ УДАХГҮЙ ЭРГЭН МЭДЭЭЛНЭ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22