ЭМЯ-наас 16.00 цагт /2021.01.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн их эмч Г.Хонгорзул онцлов.
Тэрбээр “Коронавирусээр халдварласнаас хойш эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хугацааг 14 хоног гэж үзэж байгаа бол манай улсын иргэдэд дунджаар 4-5 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.
Шинж тэмдэг илэрч эхэлсэн эхний 1-2 хоногт халуурах, хоолой хөндүүрлэх, дотор муухайрахаас гадна зарим үед суулгах зовуурь илэрнэ. Халдварын 3-4 дэх хоногт хоолой хөндүүрлэх, хоолой сөөх нь давамгайлна.
Тав дахь хоногоос толгой эргэх, ядарч сульдах, халууны хэм нэмэгдэх бол 6 дахь хоногт хуурай ханиалга нь цэртэй ханиалгаар солигдоно. Харин 7-8 дахь хоногт цээжээр хөндүүрлэх, амьсгалах үед давчдах, цэртэй ханиалгах шинж тэмдэг илэрч байна
Багтраа, элэгний өвчлөлтэй, жирэмсэн, чихрийн шижин, мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс коронавируст халдвараар хүндээр өвчилж байгаа
Иргэд халуураад эмнэлэгт их хандаж байна. Халуурсан бүхэн коронавирусний халдвар биш. Яаран эмнэлэгт очсоноор халдвар авах эрсдэлийг илүү нэмэгдүүлнэ. Шинж тэмдэггүй өвчлөл бүртгэгдэж байна. Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж байгаа хүмүүс халдвар их тарааж байгааг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа. Тиймээс иргэдийг гэрээсээ гаралгүй, халдварт өртөхөөс сэргийлэх хэрэгтэй” гэв.
АДМИН








Нийгэм





