Dark Light
Нийгэм | 2021-01-12

Хүчит тэжээлийн тусламжид Дундговь аймгийн 7248 малчин өрх хамрагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин өрхүүдэд хүчит тэжээлийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан ба энэхүү тусламжид Дундговь аймгийн 7248 малчин өрх хамрагдах ажээ.

Тусламжийн эхний цуваа өнгөрсөн долоо хоногт ирж, тус аймгийн ХХААГ 200 тн тэжээл хүлээн аваад байна.

Энэхүү үйл ажиллагааны талаар аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргалаас тодруулахад “Манай аймагт нийт 2000 тн тэжээл ирэх ёстойгоос одоо дөнгөж 200 тн-ыг хүлээн аваад байна. Нэг өрхөд 250 кг хүчит тэжээл өгөх юм. Одоогоор сумдад хуваарилалт хийж эхлээгүй, цаашид үйлдвэрүүдийн хүчин чадалд тулгуурлан малчиддаа тэжээлийг хүргэх ажлыг зохион байгуулна.” гэлээ.

Хүчит тэжээлийг зорилтот малчид хүлээн авсан эсэхийг гар утасны аппликэйшн ашиглан шалгаж, баталгаажуулах ажээ.

УОК-ын шийдвэрээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шуурхай бүлэг байгуулж, зудын эрсдэлийн үнэлгээг хийж, Дундговь аймаг “Зудын маш их эрсдэлтэй” хэмээн үнэлэгджээ.

Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин өрх бүрт 300,000 төгрөгийн стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, тусламжийн эхний цуваа аймгийн төвд ийнхүү ирээд байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22