Dark Light
Нийгэм | 2021-01-12

Халдвар илэрсэн “Мөнгөн гүүр” эмнэлэг маргаашнаас хэвийн ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч, ажилчдаас COVID-19 халдвар илэрснээр хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулалгүй, тусгаарлалт хийсэн. Тэгвэл тус эмнэлэг маргаашаас /2021.01.13/ үйл ажиллагаагаа нээхээр болжээ. Учир нь эмч, ажилчдаа PCR шинжилгээнд хамруулахад, бүх хүний хариу сөрөг гарсан байна.

Иймд Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгийн ариутгалын тасагтай хамтран халдваргүйжүүлэлт хийж, үйл ажиллагаагаа хэсэгчлэн нээнэ гэж мэдээллээ.

 

Эх сурвалж: Зууны мэдээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22