Dark Light
Нийгэм | 2021-01-12

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын дөрвөн ногоон цагаагчин тахиа өдөр

Үс засуулвал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 08.38:17.24

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Уул

Аргын тооллын 1 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын битүүн, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22