Dark Light
Нийгэм | 2021-01-13

Зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймагт хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран 2000 малчин өрхөд тусламж үзүүлэхээс Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг зургаан аймгийн 42 сумын 1260 өрхийн хүмүүнлэгийн тусламж Улаанбаатар хотоос хөдөллөө.

 Хүмүүнлэгийн тусламжийг  Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 12 дугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймагт үзүүлж байгаа юм.

Тодруулбал, Малын эрдэс тэжээлийн  нэг өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.

 

 

Эх сурвалж: Монголын Улаанзагалмайн нийгэмлэг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22