Dark Light
Нийгэм | 2021-01-13

А.Амбасэлмаа: Шинээр 13 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1469 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.13/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "Нийт 16975 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Манай улсад 13 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1469 боллоо.

Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр бүртгэгдсэн

"Ачтан" эмнэлгийн голомтод нэг тохиолдол илэрсэн. Тусгаарлалтад байсан тус эмнэлгийн эмчээс халдвар илэрлээ.

БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн. Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн.

БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22