Dark Light
Нийгэм | 2021-01-14

Коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

139427888_1555368707989942_1299571338161270545_o.jpg

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан өнөөдрөөс буюу 14-ний 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний хоёр цэгт Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн 500 гаруй алба хаагч ажиллаж байгаа юм.

Энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулах тус шинжилгээнд дээрх хороодын 10 мянга орчим иргэнийг хамруулах бөгөөд шинжилгээний хариу бүрэн гарсны дараа халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцална. Энэ хугацаанд тус хороодод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана.

 Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвд өнөөдрөөс  эхлэн харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22