Өнөөдөр /01.14/ ШӨХТГ болон Татварын ерөнхий газар хамтран "Хүчит шонхор" захад хяналт, шалгалтын ажлыг хийлээ.

Энэ үеэр ШӨХТГ-ын төлөөлөл "ТЕГ болон ШӨХТГ хамтран НӨАТ-ын баримт олгож буй үйл ажиллагаанд хяналт шалгалтыг эхлүүлж байна. Хэрэглэгчийн эрх НӨАТ-ын баримт баталгаажиж байж хангагддаг. Төлбөрийн баримт дээр ямар бараа авсан, хэнээс авсан, ямар хаягтай, ямар аж ахуйн эрхлэгч байсан гээд бүх мэдээлэл байдаг. Хэрэв төлбөрийн баримт байхгүй бол тухайн хэрэглэгчийн аливаа бараа, үйлчилгээний улмаас эрх нь зөрчигдөхөд эрхийг нь хамгаалахад хүндрэл үүсдэг. Өргөн хэрэглээний бараа, нэн ялангуяа махны үнийн хөөрөгдөл дээр үнийн хяналтыг хийхэд хүндрэлтэй байна. Аливаа бараа бүтээгдэхүүн худалдагчаас худалдагчид дамжихад төлбөрийн баримт огт бичигддэггүй. Ямар ч тамга тэмдэггүй, хэнээс хэнд ирсэн нь мэдэгддэггүй. Тиймээс хяналт хийхэд хэцүү болдог. "Хүчит Шонхор" захад үйл ажиллагаа явуулдаг 297 лангуу нарын худалдагчид НӨАТ-ын баримтыг хэрэглэгчидэд ямар журмаар олгож буйг шалгах юм. Бизнесээс бизнес рүү дамжихдаа НӨАТ-ын баримт олгох бус эцсийн хэрэглэгч, худалдан авагчдад тухайн барим очих ёстой. Бусад НӨАТ олгодог томоохон дэлгүүрүүд нэг кг махыг 12500 төгрөгөөр зарлаа гэж бодоход НӨАТ-ын баримтыг олгодог. Харин томоохон захууд хэрэглэгчдэд НӨАТ-ын баримтыг огт өгдөггүй" гэлээ.
Борлуулагч нарын зүгээс "Хэрэв НӨАТ-ын баримтыг олгодог болвол махны үнэ нэмэгдэнэ, боломжгүй" гэсэн байр суурьтай байсан бөгөөд үүнд ТЕГ-аас тайлбар өгөв.
Татварын ерөнхий газрын төлөөлөл "Захуудад худалдаалагдаж буй бараанд албан татварын үнэ шингэсэн байгаа. Нэмэгдсэн өртөгийн албан татвар E-баримт олгож буй тохиолдолд тухайн үнэ дээр ахиж үнэ нэмэгдэнэ гэх хуулийн заалт байхгүй. Үндсэн үнээрээ зараад эцсийн хэрэглэгчдэд НӨАТ очих ёстой. Эцсийн хэрэглэгч өөрөө НӨАТ-ыг төлж байгаа гэсэн үг. Борлуулагч нар үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу бол МУ-ын татварын алба "Цахим төлбөрийн баримт"-аа хөгжүүлээд баримт олгох боломжийг бүрдүүлж өгч байгаа. Үүнийг улс даяараа дагаж мөрдөн хэрэгжүүлэх нь зүйтэй юм" гэлээ.
АДМИН








Нийгэм





