ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Манай улсад 10 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1479 боллоо. Улаанбаатар хотод голомтууд идэвхитэй хэвээр байна. Одоогийн байдлаар 909 хүн эдгэсэн бөгөөд 559 иргэн эмчлүүлж байна.
Хөнгөн-453
Хүндэвтэр-87
Хүнд-12
Маш хүнд-1 хүн байна. Өчигдөр ХӨСҮТ-д хавдартай, биеийн байдал хүнд, халдвар авсан нэг иргэн ирсэн. ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
АДМИН








Нийгэм





