Dark Light
Нийгэм | 2021-02-20

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 4.8 хувиар багасаж, зарлага 28.0 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 134.2 (4.8 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.

Ийнхүү багасахад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин (ҮОМШӨ)- ий даатгалын сангийн орлого 71.3 (33.3 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин 2020 оны 12 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 346.0 тэрбум, зарлага 325.7 тэрбум болж, өмнөх сарынхаас орлого 124.9 (56.5 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 17.4 (5.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 онд 121.7 мянган хүн хамрагдсаны 52.8 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.2 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байжээ.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 онд 99.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 21.0 (26.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22