Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. БЗД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 1.14-ний 06.00 цагаас 01.16-ны өдрийн 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоохоор болжээ.
Тус голомтод 2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар тухайн хорооноос 23 тохиолдол батлагдаад байна. Тиймээс тус хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар болжээ.
Шинжилгээ өгөх цэгүүд:
79-р сургуулийн ахлах сургууль
Хорооны иргэний танхим
Өргөн гудам буюу Даян дэлгүүрийн гудамд явуулын шинжилгээ авах зөөврийн сууцыг байршуулсан
21-р худагтай гудманд нэг шинжилгээний байр ажиллаж байна
Зургаан явуулын шинжилгээний төв гээд нийт 10 шинжилгээний байр, төвүүд ажиллаж байна.
Тус хороо нь 2814 өрхтэй, 9758 иргэнтэй аж. Мөн 18-аас дээш насны иргэдийг шинжилгээнд хамруулах бөгөөд тус насны 6400 орчим байгаа гэдгийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан мэдээллээ.
АДМИН








Нийгэм





