Dark Light
Нийгэм | 2021-01-14

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрүүд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой комисс, Шуурхай штабын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мэдээллийг танилцуулж байна.

▪Аймгийн хэмжээнд КОВИД-19 халдвараар өвчилсөн 45 тохиолдлын ойрын болон дам хавьтлын иргэд хяналтанд байхгүй, орон нутгаас ирж гэрийн хяналтанд орсон 32 иргэн байна. 

▪Нэгдсэн эмнэлгийн лабораторид 122  иргэнээс түргэвчилсэн тестээр, PCR-аар 41 иргэнээс шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.

◾Улаанбаатар хот болон бусад орон нутгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд  96, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу явж буй 66 иргэнийг аймгийн төвөөр дайран өнгөрөх үед постын цэгүүдийн хяналтан дор нэвтрэн өнгөрүүлэв.

◾ Шуурхай штабаас холбогдох журмын дагуу бичиг баримтыг үндэслэн Улаанбаатар 34, бусад орон нутаг руу 35 нийт 69 нэвтрэх зөвшөөрөлийг 130 иргэн, 74 нэгж техникт олгов.

◾Дархан-Уул аймгийн хяналтын цэгүүдээр Улаанбаатар болон бусад аймгуудаас 49 тээврийн хэрэгсэл, 76 иргэнийг харъяалалын дагуу бүртгэн хүлээн авсан байна. 

◾Хязгаарлалттай холбоотойгоор бүсчлэн хаах төлөвлөгөө, зураглалын дагуу аймгийн төв болон Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах замуудад шалган нэвтрүүлэх байнгын хяналтын нийт 15 постонд, хөдөлгөөнт эргүүлийн 4 нэгж техник, нийт 43 алба хаагч, ажилтнууд үүрэг гүйцэтгэж байна. 

◾Аймгийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах болон замын хөдөлгөөнийг зохицуулах эргүүл, хяналт шалгалтаар нийт 38 чиглэлд 56 алба хаагч батлагдсан хуваарийн дагуу заасан цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна.

◾Гудамж талбайд хэв журам сахиулах, эргүүл хяналт шалгалтаар өдрийн цагаар хөдөлгөөнт эргүүл 2 чиглэлд 4 алба хаагч, явганы 5 чиглэлд 10 алба хаагч, шөнийн цагаар хөдөлгөөнт эргүүл 2 чиглэлд 4 алба хаагч, явганы 9 чиглэлд 18 алба хаагч, нийт 18 чиглэлд 36 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

◾ Аймгийн МХГ-аас нийт 30 аж ахуй нэгж, 3 иргэн, 75 худалдаа эрхлэгчийн халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд  хяналт тавин ажиллалаа. Хяналтаар 43 зөрчил илрүүлж, 30-г газар дээр нь арилгуулан зөвлөмжийн хэрэгжилтийг дундажаар 93%-иар хангуулсан  байна.

◾Хаяг шошгоны зөрчилтэй, хадгалалтын хугацаа хэтэрсэн 2 нэр төрлийн 11 ширхэг 26,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн /жигнэмэг/-ийг  нийлүүлэгч аж ахуй нэгжид буцаалт хийлгэн, 4 нэр төрлийн 11 ширхэг 11,100 төгрөгийн үнэ бүхий хоол амтлагчийг дотоод хяналтаар устгалд оруулсан байна.

◾Тээвэр дархан ХК-ийн Буян зах, Шинэ захын махны тасагт худалдаалагдаж буй мах махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд шалгалт хийхэд нийт 55 лангуугаар  үхрийн мах 600 кг, хонины мах 150 кг, ямааны мах 100 кг, дайвар 80 кг буюу нийт 930 кг мах, дайвар бүтээгдэхүүн мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичигтэй худалдаалагдаж байна. 

◾Аймгийн онцгой комиссын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хоёрдугаар хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын дагуу ЕБ-ын 19 сургуулийг хяналтад хамруулан 31 зөрчлийг илрүүлэн 11-г газар дээр нь арилгуулжээ. ЕБ-ын 17 сургуулийн 776 суралцагчийг танхимааар давтлагад хамруулах бэлтгэлийг хангуулаад  байна. 

◾Мал эмнэлгийн нэгдсэн системээр  тус өдөр үхрийн мах 816 кг, хонины мах 40 кг, ямааны мах 18кг, нийт 874 кг мах, 8ширхэг арьс ширэнд мал эмнэлгийн гарал үүслийн 10 гэрчилгээг мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд бичиж олгожээ.  

◾“Монгол шуудан” ХК-ны Дархан-Уул аймагт ирсэн шуудангийн 1 автомашинд ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн.

◾Сумын авто замын 140 дүгээр хяналтын цэгт 6 нэгж техник, 13 иргэн, 141 дүгээр хяналтын цэгт 23 нэгж техник, 48 иргэн, нийт 29 нэгж техник, 61 иргэн дамжин өнгөрсөн.

◾Дархан сумын Онцгой комисс Дархан-Уул аймгийн харьяалалтай Шарын гол, Хонгор, Орхон сумд руу хөдөлгөөнд оролцох  312  иргэнд нэвтрэх бичиг олголоо.  

◾Дугуй завсар 12, автомашины сэлбэгийн дэлгүүр 17, нэг цэгийн үйлчилгээ 1, олон улсын байгууллага 2. нийт 32 объектыг коронавирусээс урьдчилан сэргийлэх хяналтад хамруулан ажилласан байна. 

◾Хяналтаар бүх байгууллага 50м.кв талбайд цэвэрлэгээ, агааржуулалтын төхөөрөмж хэвийн ажиллагаатай, ажлын хувцас, хамгаалах хувцас хэрэгсэлээр хангагдаж хувийн хамгаалах  хэрэгсэлийн нөөцтэй байна.

◾Эрүүл мэндийн төвдамбулаторын үзлэг 76, хэвтэн эмчлэгдэж байгаа 15, хүлээн авахаар үйлчлүүлсэн 11, өдрийн эмчилгээ, амбулаторын тариа 11, яаралтай түргэн тусламжийн дуудлага 9, халуун үзсэн, эмнэлгээр үйлчлүүлсэн 134,  халуурсан иргэн байхгүй байна.

◾Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүн Хараа/-аас 11 иргэн болон Улаанбааатар хотоос энэ оны 01 дүгээр сарын 03-04, 08-ны өдрүүдэд ирсэн 4 иргэнд гэрийн тусгаарлалтын удирдамж чиглэлийн дагуу давтан хяналт хийж, тухайн иргэдийн гар утсанд GRS хяналтын систем суулгалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22