Dark Light
Нийгэм | 2021-01-14

Зам товчлох үүднээс мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Image may contain: sky, ocean, outdoor, nature and water

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийлээ. 

Image may contain: sky, snow, mountain, outdoor, nature and water

1. Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийв. 

Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна. 

2. Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон" ихтэй хөлдсөн байна. 

3. Эгийн нолын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. 

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

ЗАМ ТОВЧЛОХ, ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭХ ҮҮДНЭЭС МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАЯ!!!

Эх сурвалж: Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22