Dark Light
Нийгэм | 2021-01-14

Төв аймагт долоо хоногийн лхагва гарагт согтууруулах ундаа худалдахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий 492 худалдаа үйлчилгээний цэг бий.

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан тус аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн А/03 тоот захирамжаар 18 хувь хүртэлх  спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг хүчингүй болгож согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий худалдааны цэгүүдэд энэ сарын 14-ний өдрөөс эхлэн архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрчээ.

Мөн аймгийн Засаг даргын 2018 оны А/340 тоот захирамжийн дагуу сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гарагт худалдан борлуулахыг хориглосон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19