Dark Light
Нийгэм | 2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээжээ. Оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

ЭЛИЗА нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусний халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусний тархалтыг судлах,  хүн амын дундах дархлааны тогтолцоог хянах боломжтой болох аж.

No description available.

Энэ талаар ШУА-ийн биологийн хүрээлэнгийн молекул, биологийн лабораторийн эрхлэгч Д.Гантулга " Энэхүү оношлуур нь коронавирусний үндсэн 4-н генээс дээж гарган биологийн аргаар үржүүлж Илаяза буюу Фермент холбоот эсрэг биеийн урвал дээр суурилан бүтэж байгаа Энэхүү оношлуурыг Монгол улсад хэрэглэж болно гэсэн зөвшөөрөл авах гээд ажиллаж байна" гэв.

No description available.

Мөн ШУА-ийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунгэрэл "Оношлуур гаргах судалгааны ажил 3 сар үргэлжилсэн. Коронавирусний халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүс тус вирусийн эсрэг дархлаа тогтсон эсэхийг тогтоодог оношлуур байгаа. Оношлуурыг бүтээхэд эхний ээлжинд 16 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, техникийг хангахад БШУЯ-наас 180 сая төгрөгийн санхүүжилтыг өгсөн. Хэрэглээ болгох тал дээр ажиллах шаардлагатай байгаа юм" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22