Dark Light
Нийгэм | 2021-02-20

Автотээврийн улсын бүртгэлийн “Азын дугаар”-ыг цахим дуудлага худалдаагаар зарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Автотээврийн улсын бүртгэлийн дугаар буюу бидний нэрлэж заншсанаар “Азын дугаар”-ыг 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 26-ны хооронд нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдах болсныг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг нээлттэй цахим дуудлага худалдаанд оруулах боллоо.

Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn бөгөөд 50 мянган төгрөгийн дэнчин тавьж оролцоно.

Оролцогчдыг дуудлага худалдаа эхлэхээс 3 хоногийн өмнөөс бүртгэн дэнчинг хүлээн авч, дуудлага худалдаа болохын өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдах юм. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч ялагч болж, худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22