Dark Light
Нийгэм | 2021-01-15

Музейн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Image may contain: 2 people, people sitting, screen and indoor

Монгол Улсад музейн ажлыг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж ирсэн. Энэ нь нийт музейн өмнө тулгамдаж буй хөрөнгө оруулалт, салбар дундын түншлэл, техник технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн хангамж, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, музейн тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байна.

Ялангуяа байгаль, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль, тогтоомжийг шинэчлэлийн хүрээнд музейн үйл ажиллагааны асуудлыг тусгаагүй улмаас музейн нийгмийн хөгжил дэх оролцоог хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэхэд бэрхшээл учирдаг. 

Иймээс Монгол Улсад музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, музейн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин батлан хэрэгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлж, музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбарыг, хоёрдугаар бүлэгт музейн ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалтыг, гуравдугаар бүлэгт музейн сан хөмрөгийн асуудлыг, дөрөвдүгээр бүлэгт музейн аюулгүй байдлын асуудлыг, тавдугаар бүлэгт музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус тусгасан байна. 

Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей ажилладаг. Мөн Монголбанк, Хил хамгаалах, Онцгой байдлын, Цагдаагийн, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн, Археологийн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, ШУТИС, ХААИС, АШУҮИС, Улаанбаатар болон “Их Засаг” олон улсын их сургуулийн дэргэд 16 бэсрэг музей байна.

Түүнчлэн Олон улсын оюун ухааны, “Данзанравжаа”, Монголын Уламжлалт Анагаах Ухааны, Чингис хааны өв соёлын, Хэлмэгдэгсдийн дурсгалын, Монгол костюмс, Цагаандариум музейнүүд болон галерей зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей, сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22