Ажлын хэсэг байгуулах тухай Дархан-Уул аймгийн засаг даргын захирамж гарсан байна.
Тус захирамжид:
1.Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга, байгууламжийн төлөв байдалд үзлэг шалгалт хийх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.Үүнд:
Ажлын хэсгийн дарга: Үйлдвэрлэл дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйн асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орлогч
Гишүүдэд: Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн дарга
Онцгой байдлын газрын дарга
Цагдаагийн газрын дарга
Мэргэжлийн хяналтын газрын дарга
ГХБХБГ-ын дарга
Дархан сумын Засаг дарга
Хонгор сумын Засаг дарга
Орхон сумын Засаг дарга
Шарын гол сумын Засаг дарга
Сууц өмчлөгчдийн холбооны Дархан салбар зөвлөлийн дарга
Ажлын хэсгийн нарийн
бичгийн дарга: Захирагчийн ажлын албаны дарга
2. Иргэний болон олон нийтийн барилга байгууламжийн төлөв байдалд үзлэг шалгалт хийх дэд ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
3. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажлын явц, үр дүнг аймгийн Засаг даргад танилцуулж ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

АДМИН








Нийгэм





