АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан "Өчигдөр болсон Улсын дээд шүүхийн хуралдааны талаар мэдээлэл өгье. 2020 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдөр АН-ын X их хурал болсон. Хурлаар АН-ын үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж баталсан. Харин Улсын дээд шүүх АН-ын үндсэн дүрэм дэхь нэмэлт өөрчлөлтүүдийг бүртгэж авсангүй.
АН-ын X их хурал хүчин төгөлдөр. 1400 гаруй гишүүд оролцсон. Дээд шүүхийн шаардсан зүйлүүдийг бид цаасаар гарч ирсний дараа тодруулгуудыг өгч дахин намын үндсэн дүрмээ бүртгүүлэхээр өгнө.
Миний бие АН-ын дэд даргаар ажиллаж байсан. Өмнөх даргууд хариуцлага хүлээж огцордог. С.Эрдэнэ дарга ч мөн тэгэж огцорсон. Намын үйл ажиллагаа тасалдахгүй явна гэдэг утгаараа үүрэг гүйцэтгээд явж байна. Би өөрөө хүсэж, тамга тэмдэг авч, даргын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй. Шинээр сонгогдсон намын даргад тамга тэмдэг, эрхийг нь өгнө.
Та бүхэн мэдэж байгаа байх. Улсын бүртгэлийн Ерөнхий газар дээр Хууль зүйн яам, эрх баригч МАН-ын зүгээс АН-ыг хоёр хуваах, хүчгүй байлгах, хоёр салсан мэт харагдуулахыг хичээж байна.
Монголын ард түмэн Ардчилалд хайртай АН-д хайртай. Бидний замд саад болж буй бүх хүмүүст няцаалт, хариуг өгөх болно" гэлээ.
АДМИН








Нийгэм





