Өнөөдрийн байдлаар 6 аймгийн 77 суманд өвөлжилт хүндэрчээ. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх хөдөө аж ахуйн газартай хамтран зорилтот бүлгийн 1000 өрхөд тэжээлийн болон малын сувилалын бүтээгдэхүүнийг хүргэхээр болжээ. Тус бүтээгдэхүүнийг хүргэх цуваа хөдөлсөн гэдгийг ХХААХҮЯ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Мөн тэрбээр "Тухайн 1000 айл өрх нь 300 доош малтай, түүнээсээ өөр орлогогүй иргэд байгаа юм. Мөн өвөлжилт хүндэрсэн 6 аймгийн засаг дарга нартай ярилцаж тэдний гаргасан судалгаан дээр үндэслэж сонгосон байгаа. Нэг айлд 300-700 мянган төгрөгний тэжээл очиж байгаа. Энэ нь тухайн айлын малын 30 хувийг тэжээлээр хангах буцалтгүй тусламж юм" гэв.
АДМИН








Нийгэм





