Dark Light
Нийгэм | 2021-01-15

З.Мэндсайхан: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас шалгарсан 12 аж ахуйн нэгжид зээл олгох ёстой, энэ зээлийг хэзээ олгох вэ? гэх сэтгүүлчийн асуултанд

Тэрбээр "Оны өмнө нийт 112 аж ахуйн нэгжийг шалгаруулсан. Тухайн онд шалгарсан бол шалгарсан оныхоо төсвийн санхүүжилтээс зээл олгодог. Мөн цар тахлын хүнд цагт аж ахуйн нэгжүүдийн зээлийн төлөлтийн хугацааг долдугаар сар хүртэл хойшлуулсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн батлан даалтын санд төвлөрсөн 70 орчим тэрбум төгрөг байгаа. Үүнээс дэмжлэг үзүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22