Dark Light
Нийгэм | 2021-02-24

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих төслийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/02.24/ боллоо.

Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгахаар болов. Хэлэлцээрийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан байна.

Хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах 71 машин, тоног төхөөрөмж авахаас 58-ыг нь дагалдах хэрэгслийн хамт хүлээн авчээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22