Dark Light
Улс төр | 2026-11-09

ПАП ЛЕО ТРАМПЫН ХОЛБООТОН Х.МИЛЕЙД ЭРХ МЭДЛИЙН ХЯЗГААР БАЙДГИЙГ САНУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

Ромын пап Лео Аргентины Ерөнхийлөгч Х.Милейд хандан удирдагчид эрх мэдлийнхээ хязгаарыг мэддэг байх ёстойг сануулсан байна.

Католик шашны тэргүүн, Ромын пап Лео Өмнөд Америкийн орнуудад хийж буй 12 өдрийн айлчлалынхаа хүрээнд Аргентин улсад хөл тавьж, тус улсын Ерөнхийлөгч Хавьер Милейтэй албан ёсоор уулзлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тууштай холбоотон гэгддэг, ирэх жилийн сонгуулиар улиран сонгогдохоо зарлаад буй Х.Милейтэй уулзахдаа Пап Лео улс орны удирдагч хүн ард түмнийхээ амьдралыг сайжруулахын төлөө ажиллах үүрэгтэйг сануулж, эрх мэдлийнхээ хязгаар заагийг ухамсарлах ёстойг онцлон тэмдэглэжээ. 

Пап Лео Буэнос-Айрес хотын "Palacio Libertad" Эрх чөлөөний ордонд цугларсан олон мянган сүсэгтнүүдийн өмнө үг хэлэхдээ, эрх мэдэл гэдэг зөвхөн ард түмэнд үйлчлэх үед л хамгийн бодитой бөгөөд үнэнц байдаг гэдгийг дурдаад, засаглалыг барьж буй хүмүүс хянуур ажиллаж, шийдвэр бүрээ нийт хамт олны сайн сайхны төлөө гаргах ёстойг хэлэхэд хүмүүс түүний энэ үгийг сонсоод нижигнэсэн алга ташилтаар угтсан тул тэрээр хэлсэн үгээ дахин давтаж хэлэхэд хүрчээ. АНУ-д төрсөн анхны Пап гэдгээрээ түүхэнд бичигдсэн тэрээр Ираны дайныг эсэргүүцэж, Д.Трампын шүүмжлэлд өртөж байснаас гадна өнгөрсөн долоо хоногт АНУ-ын завсрын сонгуульд шуудангаар саналаа өгч, шашны тэргүүнүүдээс анх удаа улс төрийн сонгуульд оролцсон түүхэн шийдвэр гаргасан юм. 

Тэрээр Аргентины ардчилсан тогтолцоог хамгаалах нь нэн чухал бөгөөд өөр өөр үзэл бодолтой иргэд хуулийн засаглалын дор нэгдэж, зөвшилцлийг тэвчээртэйгээр эрэлхийлэх нь ардчиллыг бэхжүүлдэг хэмээн уриаллаа. Харин Ерөнхийлөгч Х.Милей өөрийн засаглалыг өмгөөлж, иргэдийн амьд явах, эрх чөлөөтэй байх болон өмчлөх эрх нь Аргентины үндсэн хууль төдийгүй барууны ардчиллын тулгуур багана мөн гэж хариу барьсан байна.

Өдгөө 71 настай Пап Лео уушгины хорт хавдрын хагалгаанд орсноос хойш ердөө сар орчмын дараа ийнхүү маш шахуу хөтөлбөртэй айлчлалыг хийж байгаа бөгөөд түүнийг харахын тулд Аргентины 7 сая орчим иргэн цугларна гэсэн урьдчилсан таамаг байгаа юм. 

Х.Милей 2023 онд төрийн кассыг зузаатгахын тулд төрийн зардлыг маш хатуу танах амлалт өгч, "цахилгаан хөрөө" барин сонгуульд ялалт байгуулж байсан бөгөөд түүний энэхүү хатуу бодлогын улмаас жилийн инфляци 200 хувиас 33 хувь болж буурсан ч иргэдийн халамж танагдаж, ядуурал ихэссэн нь сүм хийдийнхний шүүх шүүмжлэл дагуулаад байгаа юм. Пап Лео Х.Милейн энэхүү бодлогыг шууд нэрлээгүй ч эдийн засгийн өсөлт, шинэчлэлт нь нийгмийн хамгийн эмзэг, ядуу давхаргыг хэлмэгдүүлэх ёсгүй бөгөөд тэдэнд боломж олгоход чиглэх ёстойг анхаарууллаа. Мөн Х.Милейн тэргүүлэх чиглэл болох хиймэл оюун ухааны (AI) хөгжүүлэлтийн талаар хөндөж, технологийн дэвшил нь заавал "ёс зүйн ухамсар"-тай давхцах ёстойг сануулсан бөгөөд тэрээр Лхагва гараг хүртэл Аргентины дөрвөн хотоор аялж, цааш Перу улсыг зорих хуваарьтай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08