Dark Light
Нийгэм | 2026-11-08

ҮХЭР: ӨНӨӨДӨР ӨГӨӨМӨР ЗАН ТАНЫГ ХҮРЭЭЛЭХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ачаалалтай цаг үе ирж байна. Томоохон алдаа хийвэл уналтын үе эхэлнэ. Мөн хууль зөрчсөн асуудалд орооцолдож магадгүй. Ямар ч үед хуулийн дагуу ажилла. Шийдвэртэй үйлдэл болон зорилгодоо хүрэх шаргуу зан энэ саадыг даван туулахад тус болно. Амжилтгүй байж мэдэх ажил хэргээс болж ирээдүйн асуудлаа шийдэхээ хойшлуулж болохгүй. Үр дүн хүлээж гар хумхин суух хэрэггүй. 

Үхэр: Өнөөдөр өгөөмөр зан таныг хүрээлэх болно. Таныг хүрээлэн буй хүмүүс зөрүүд байдалд автаж магадгүй. Хийх гэсэн ажил тань төлөвлөгөөний дагуу явагдахгүй. Гэхдээ гонсойх хэрэггүй. Хэрүүл тэмцлийн оронд өөрийгөө амар амгалан, тааламжтай уур амьсгалаар хүрээлүүл. Харин энэ нь буруу зүйлд бууж өгнө гэсэн үг биш гэдгийг сана. Тэвчээргүй зан гаргавал зорилгодоо хүрэхэд саад учирна.

Ихэр: Өнөөдөр од эрхээсний чиг хандлага авьяас чадварыг тань сайн байлгана. Ажлын үр бүтээл нэмэгдэнэ. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал гарах ч түргэн зан гаргах хэрэггүй. Хуримтлагдсан сэтгэлийн дарамт бага багаар алга болох болно. Ажлын хамт олон болон найз нөхөд үүссэн асуудалд хариулт олоход туслах болно.

Мэлхий: Ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй. Зарим саадаас болж ажил удааширна. Асуудлыг хүчээр шийдэх нь тохиромжгүй үе. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Орлого зарлагын тооцоондоо анхааралтай бай. Гадаад болон дотоод нөхцөл байдлын өөрчлөлтийг зөв мэдэрч дүгнэж хөрөнгө оруулалтаа шийд. Түнш эсвэл хамт ажиллагчийнхаа найдваргүй, шийдэмгий бус байдлаас болж төлөвлөгөөгөө бүү нураа. 

Арслан: Сайхан түншлэлийн харилцаа танд гайхалтай нөлөө үзүүлнэ. Тооцоогүй үйл ажиллагаанаас санаандгүй орлого орох бололтой. Гэхдээ өөрийнхөө дур хүсэлд захирагдвал мөнгөний асуудалд орох болно. Хөндлөнгийн хүн танд садаа болох бөгөөд магадгүй энэ нь үл ойлголцлоос бий болох болно. Та хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ харьцахдаа эрч хүчээ зөв хуваарилж чадвал амжилтад хүрч чадна.

Охин: Олон нийтийн үйл ажиллагаа тааламжтай байна. Ажлын үр дүнд нь хэдий их санаа тавина тэр хирээр илүү сайн бүтээгдэхүүн гарах учраас хийж буй зүйлдээ бүх анхаарлаа хандуул. Харин сайн танихгүй хүмүүстэй ам мурийх хэрэггүй. Болгоомжгүй байвал сэтгэл санаа тавгүйтэх асуудал үүсэж болзошгүй. Таны урмын хугалах, эрч хүчгүй болгох харилцааг таслан зогсоо. Итгэлтэй хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүл.

Жинлүүр: Төвөгтэй гэрээ хэлэлцээр болон ээдрээтэй харилцаа холбоо тогтооход оролцох нь тийм ч сайн биш. Бизнес эрхлэгч нар хямралд өртөж болзошгүй. Таны оюун ухаан будилах тул хамтын хүчин чармайлт л таныг цэгцтэй бөгөөд хурдтай байлгана. Өөрт байгаа зүйлээ алдахгүйн тулд бусдын тусламжийг авах хэрэг болно. Сайн найз нөхөд рүүгээ утсаар залга.

Хилэнц: Олон нийтэд өөрийгөө таниулах боломж гарна. Энэ нь амжилтад хүрэх давуу тал болно. Элдэв саад бэрхшээл гарсаар ч байсан бууж өгөх хэрэггүй. Ажлын байран дээр нэр хүнд тань унаж магадгүй учраас дүрэм журмыг баримталж, хариуцлагатай байх хэрэгтэй. Ингэснээр илүү ихийг бүтээх боломж олдоно. Зарим хүмүүст мэргэжлийн чиг баримжаагаа өөрчлөхийг хүснэ. Гаднын улс орны туршлага, нээлт их хэрэг болно. 

Нум: Ажил хэрэгт завгүй үе ирж байна. Зарим хүмүүс ажлаа маш сайн хийсэн гэж нэмэгдэл цалин, урамшуулал авна. Чухал бичиг баримтад анхааралтай хандаарай. Энэ үед таны оюун ухаан хурц гярхай болсон байна. Та хаана ч байсан дээд зэргийн ажил хэрэгч байж чадна. Чухал байр суурьтай хүмүүстэй танилцах боломж гарна. 

Матар: Зарим үйл ажиллагаа гадна өнгөн дээрээ хэвийн явагдаж байгаа мэт харагдсан ч хамт ажиллагсадтайгаа илүү дотно харилцаа үүсгэж, харилцаа холбоогоо улам батжуулах хэрэгтэй болно. Үүний үр дүнд таны ажлын бүтээмж дээшилж, амжилт гаргахад туслах болно. Гэхдээ ажилдаа хэт их анхаарал хандуулснаар чухал явдлыг алдаж магадгүй тул амьдралын сайн сайхныг мэдэрч өөр өнцгөөс нөхцөл байдлыг олж хар.

Хумх: Хууль эрх зүйн асуудал санаснаар явагдахгүй үе. Танд одоо шинэ стратеги хэрэгтэй болно. Өвөрмөц шинэлэг арга зам хай. Аливаа тохиролцоонд сайн зөвшилцөх арга барилыг сонгох хэрэгтэй байна. Таны хуучин дурсамж таагүй бодлыг сэргээж магадгүй. Гэвч та өнгөрсөндөө харамсан өөрийгөө буруутгахаас аль болох зайлсхий. 

Загас: Өнөөдөр шинэ бизнесийн санаа гаргах, урт хугацааны гэрээ байгуулах зэрэгт тохиромжтой үе юм. Өөрийгөө удирдаж, хувийн сахилга баттай байх талаар хичээх хэрэгтэй бөгөөд ингэснээр өөрийн мөрөөдөл, зорилгоо бодитоор хэрэгжүүлж чадна. Зарим үйл явдалд хэт эмзэг хандахгүй байх нь хүмүүстэй эвтэй харьцаж нэр төрийг өсгөхөд сайнаар нөлөөлөх болно. Олны өмнө үг хэлэх хүмүүс өвөрмөц санаа олох хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08