Боловсролын салбарын КОВИД-19 цар тахлын үе дэх нөхцөл байдал болон теле, цахим хичээлийн үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллэж байна.
Тэрээр: "2020-2021 оны хичээлийн жилд нийслэлд 2-5 настнуудын 76 хувь буюу 111,572 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн
ахлах ангид 45,124
дунд ангид 100,634
бага ангид 172,220 сурагч суралцаж байгаа юм.
2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн танхимын сургалтыг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн. 2020 онд нийт 15 долоо хоногийн хугацаанд сурагчид теле хэлбэрээр хичээлээ үзсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 88-89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байгаа тухай судалгаа гарсан.
Теле хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг шалтгаанаар нь авч үзвэл:
5 хувь нь өвчтэй
2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй
19 хувь нь багштайгаа огт холбоо бариагүй
25 хувь нь интернетгүй
4 хувь нь зурагтгүй
10 хувь нь гар утасгүй
17 хувь нь дата авах боломжгүй байна" гэлээ.
АДМИН








Нийгэм





