Цар тахлын үеийн боловсролын салбарын нөхцөл байдал болон теле, цахим хичээлийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "2020-2021 оны хичээлийн жилд нийслэлд 2-5 настнуудын 76 хувь буюу 111 572 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа.
ЕБС-ийн хувьд ахлах ангид 45,124, дунд ангид 100,634, бага ангид 172,220 сурагч суралцаж байна.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн танхимын сургалтыг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн. 2020 онд нийт 15 долоо хоногийн хугацаанд сурагчид теле хичээл үзсэн.
Судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 88-89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байна гэх дүн гарсан юм.
Теле хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг шалтгааныг дурьдвал, 5 хувь нь өвчтэй, 2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 19 хувь нь багштайгаа огт холбоо бариагүй, 25 хувь нь интернетгүй, 4 хувь нь зурагтгүй, 10 хувь нь гар утасгүй, 17 хувь нь дата авах боломжгүй байна.
Шинэ агуулга гэхээсээ илүүтэй хоцрогдсон хичээлийг нөхөж ойлгох хэрэгтэй. Хоцрогдлыг арилгасны дараа нь шинэ хичээл, агуулга ойлголтыг хүүхдүүд маань авч чаддаг байхад анхаарч ажиллаж байна" гэлээ.
![]()
Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "ЕБС-ийн нэгдүгээр ангид орсон хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангид ороод хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзэж байна. Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөж ажиллана.
Алдсан хугацаа, боломж, хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх талаарх тусдаа хөтөлбөр төлөвлөгөө гаргаж ажиллана. Бид төгсөх ангийн болон нэгдүгээр ангид орсон сурагчдын боловсролыг онцлон авч үзэж байгаа юм.
Стандарт хөтөлбөрөөр зуны амралт эхлэх ёстой ч хичээлийн хоцрогдолоо арилгахад зуныг хэрхэн ашиглах талаар ч ярилцаж байна. Нийслэлийн хэд хэдэн дүүрэгт иргэд, сурагчдын хөгжилд чиглэсэн "Өглөөний гудамж" шинээр бий болгох талаар хэлэлцэж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм





