Дорноговь аймгийн Мандах сумын Алхан тээг багийн “Шавагтай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ 3 сарын 27-ны өдөр салхины хурд 16-20 м/с хүрсний улмаас мотоциклоор мал хариулж явсан 2 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 22:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат малчин Г /50 настай, эрэгтэй/, Э/50 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3 сарын 28-ны өдрийн 00:40 цагт тус багийн Хулангийн булаг гэдэг /гэрээс нь зүүн зүгт 20 км/-аас эсэн мэнд олсон.
Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 26 км-т/ 3 сарын 27-ны өдрийн 09:00 цагт цасан шуурга шуурч салхины хурд 20-25 м/с хүрсний улмаас мотоциклоор мал хариулж явсан 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Д /54 настай, эрэгтэй/-ийг 12:40 цагт тус багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон.
Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Их-Айргийн шил” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т/ 3 сарын 27-ны өдрийн 09:00 цагт цасан шуурга шуурч салхины хурд 20-25 м/с хүрсний улмаас явганаар мал хариулж явсан 1 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 13:20 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Л/32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:20 цагт тус багийн “Их-Айргийн шил” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм








