Dark Light
Нийгэм | 2021-03-31

Вакцины эхний тунгаа хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ковид 19-ийн эсрэг вакцинд хамрагдсан ч халдвар авах магадлалтай талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Тэрээр : "310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж  байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байна.

Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан.

Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. 

Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна. 

Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна. 

4-сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.  

Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид ковид-19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март" гэжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22