Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний орчим зам тээврийн ноцтой осол гарчээ. Осол 21 цагийн үед гарсан ба жолооч нь согтууруулах ундаа хэрэглээгүй ч машиныхаа өндрийг хөндлөвчинд (3.5 метрийн өндрийн хязгаар) хүрэх эсэхийг тооцоолоогүйн улмаас осол гарчээ.
Уг өндрийн хязгаарлалт нь гүүрийг хамгаалсан хөндлөвч бөгөөд хэрэв ийм хөндлөвч байгаагүй бол гүүр эвдрэх аюултай байжээ. Жолоочийн бие хэвийн байна. Тээврийн цагдаагийн албаныхан газар дээр нь ажиллаж буй ба тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байршуулж эвдэрсэн замыг засахаар ажиллаж байна.
Уг осол ХУД-ийн Замын цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.
АДМИН








Нийгэм








