Dark Light
Нийгэм | 2021-04-01

Pfizer-ийн вакцин 12-15 насныхныг 100 хувь хамгаална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Pfizer, BioNTech компанийн хамтран боловсруулсан коронавирусний эсрэг вакцин 12-15 насны хүүхдүүдийг Ковид-19-өөс 100 хувь хамгуулж буй судалгааны үр дүн гарчээ.

Тус компаниудын мэдэгдэлд вакцин хийлгэсэн хүүхдүүдээс нэг нь ч Ковид-19-өөр өвдөөгүй гэсэн байна. Мөн ойрын хугацаанд уг вакцинаа өсвөр насныханд тарих зөвшөөрөл авах болно гэв.

Хоёр тунгаар хийдэг Pfizer-ийн вакциныг одоогоор дэлхийн 66 улсад 16-аас дээш насныханд тарих зөвшөөрөл олгоод байгаа юм. 

Ковид-19-өөр хүүхэд залуучууд хүндээр өвдөх нь харьцангуй бага  бөгөөд хүүхдүүдийг дархлаажуулснаар сургуулиудаа нээх боломжтой гэж үзэж байгаа аж.  Pfizer-ийн гүйцэтгэх захирал Альберт Борла ирэх хичээлийн жилээс өмнө улс орнууд өсвөр насныхныг вакцинд хамруулах боломжтой болно гэдэгт найдаж буйгаа хэлжээ.

Эх сурвалж: Insider 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16