Худалдаа хөгжлийн банкнаас 5 тэрбум гаруй төгрөг залилсан 4 этгээдийн эрэн сурвалжилж буй тухай өмнө бид мэдээлж байсан.
Хэргийг тодруулбал: Шангрила дахь Худалдаа хөгжлийн банкны салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарсан. Тус эмэгтэй нь залиланг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б, 34 настай З нартай бүлэглэн үйлджээ.
Эрэн сурвалжлагдаж байсан 4 этгээдийн 3-г 2021.05.29-ны өдөр баривчилжээ. 41 настай Э-г эрэн сурвалжилах ажил үргэлжилж байна хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
АДМИН








Нийгэм






