Dark Light
Нийгэм | 2021-07-15

Европын улс орнуудад дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо нэмэгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Европын улс орнуудад дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо тогтвортой нэмэгдэж байна. Их-Британи улсад цар тахлын 3 дах давалгаа энэ хувилбараар үүсгэгдсэн халдвар зонхилж,  11 хоногийн дотор өвчлөлийн тоо 2 дахин нэмэгдсэн байна.

Их-Британи улсад дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн 99% нь 6 дугаар сарын дунд үед бүртгэгдсэн бол Европын Өвчний Сэргийлэлтийн Төвөөс гаргасан таамгаар 8 дугаар сарын сүүлч гэхэд Европын бусад улс орнуудад бүртгэгдэх коронавируст халдвар (КОВИД-19)-ийн тохиолдлын 90% нь дельта вирүсийн шалтгаантай байна гэж үзжээ.

Англи, Шотланд улсад хийсэн судалгаагаар дельта хувилбарын вирусээр өвчилсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илүү хүнд илэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл альфа вирүстэй харьцуулахад 2 дахин их байгааг тодорхойлсон аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19