Dark Light
Нийгэм | 2021-08-06

Дорноговь аймгийн ААН-үүдийн захирлууд нутгийн тамирчныхаа тэмцээний зардалд дэмжлэг үзүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Уфа хотноо энэ сарын 16-наас 22-нд зохиогдох бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох Замын-Үүд сумын "Говийн бөх" клубын тамирчин Доржсүрэнгийн Цогзолмаагийн зардалд нутгийн компаниуд дэмжлэг үзүүлжээ.

Нутгийн тамирчны зардалд Замын-Үүдийн хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл болох Н.Энхжаргал захиралтай "Гуагийн булаг" ХХК, Н.Мөнхбат захиралтай "Бүрд" авто зогсоол, Д.Доржготов, Н.Дорждэмбэрэл, Д.Ариунбаатар, Б..Очирбат болон Дундын бүсийн жолооч нар дэмжлэг үзүүлсэн байна.

Доржсүрэнгийн Цогзолмаа  энэ оны нэгдүгээр сард болсон эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин билээ.

Тэрээр бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 72 кг-ийн жинд Монгол Улсаа төлөөлөн оролцоно


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10